Шуурхай мэдээ



АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-11 18:31
  • 0

УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд энэ сарын 5-ны өдрөөс Төв талбай дээр улстөрийн өлсгөлөн зарлаад байсан билээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын О.Цогтгэрэл даргатай талаас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээж аваагүйтэй холбогдуулан Монголд хүний эрх, шударга ёс зөрчигдөж, Үндсэн хуулийн цэц болон Сонгуулийн ерөнхий хорооны дээр МАН хэмээх улстөрийн хүчин гарчихаад байна хэмээн тэд эсэргүүцэн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм.

Ингээд 6 хоног өлсгөлөн зарласны эцэст өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар МАН, АН-ын гишүүд оролцсон Ажлын хэсэг байгуулагдаж, хэлцэл зөвшилцөлд хүрсний үндсэн дээр ийнхүү өлсгөлөнгөө зогсоож байгаа аж. 

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллах бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

Б.Чингүн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ