Шуурхай мэдээ



Монголын баг тамирчид Токиог зорих 30 эрх аваад байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-12 15:48
  • 0

Токио хотноо 2021.07.23-08.08-ны өдрүүдэд зуны XXXII олимпын наадам,  2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2020.05.12-ны өдрийн байдлаар 30 эрхийн болзол хангаад байна. Хамгийн сүүлд эрх авсан тамирчдыг онцолбол:

 

2020 оны 05 дугаар сарын 7-ны өдөр Болгарын Софи хотноо зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс МУГТ Э.Бэхбаяр чөлөөт бөхөөр эрхийн болзол хангалаа.

Мөн тус тэмцээнээс эмэгтэйчүүдийн 62кг-д ОУХМ Х.Болортуяа олимпын эрхийн болзол хангаснаар чөлөөтийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Токиогийн зуны олимпын наадамд оролцохоор болсон.

Токио-2020 паралимпын тухайд хамгийн сүүлд буюу 2021.05.06-ны өдөр олон улсын пара хөнгөн атлетикийн холбооноос манай улсын нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин Токио-2020 паралимпын наадамд оролцох болзол хангасныг албан ёсоор мэдэгдсэнээр нийт 7 эрхтэй боллоо. Тодруулбал, пара хөнгөн атлетикийн тамирчид болох Ц.Энхманлай, Д.Саруултөгс нар ирэх зун Токиог зорино.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ