Шуурхай мэдээ



1460 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-10 10:42
  • 0

Бүх нийтийг дархлаажуулах үйл явц амжилттай үргэлжлэн, нийслэл болон орон нутагт 70-90 хувь нь вакцины эхний тундаа хамрагдаад амжсан хэдий ч одоогоор хоногт гарах шинэ өвчлөлийн тоо ихсэх хандлага хэвээр байна.

Өнгөрөгч 24 цагийн байдлаар гэхэд, 1460 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан тухай харамсалтай мэдээллийг Эрүүл мэндийн яамны зүгээс өгөв. Халдварын шинэ тохиолдол ийнхүү өссөөр байгаад шагнал гардуулалт, сонгуулийн үйл ажиллагаа гэх мэт  сүүлийн үеийн нөхцөл байдал ч багагүй нөлөөлсөн байж болзошгүй.

Халдвар ийнхүү олноор нэмэгдэж байгаа тохиолдолд хувь хүн бүр өөрсдийн сонор сэрэмжээ дээшлүүлж, олон хүнтэй газар очихоос зайлсхийн, айлд зочлох, гэртээ зочин урихаа түр хугацаанд  тэвчин азнах нь зүйтэй юм.

  

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ