Шуурхай мэдээ



Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “HEALTH FOR ALL” кино наадмаас Монгол богино кино шагнал хүртжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-10 14:37
  • 0

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хоёрдахь жилдээ зохион байгуулсан “HealthForAll” кино наадамд 120 улсын 1300 орчим богино хэмжээний кино бүтээл оролцсоноос “Эрүүл мэндийн яаралтай тусламж” төрөлд Монголын алслагдмал нутагт ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлж буйг харуулсан Г.Баттулгын “Far Away” кино тусгай шагнал хүртэв.

Энэхүү кино нь ДЭМБ-ын эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагаанаас гадна ковид-19-ийн халдвартай тэмцэх хүчин чармайлт, холбогдох заавар, зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд алслагдмал бүс нутагт суурьшдаг, соёлын өвөө хадгалан тээж буй хүн амд хүргэж буйг тод томруун харуулсныг кино наадмын шүүгчид үнэлсэн. Түүнчлэн кино зохиол, найруулга, дуу дүрс мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэнийг онцлов. Кино наадамд оролцсон нийт бүтээлийн 40% нь ковид-19 цар тахлын сэдэвтэй байсан байна.

Шагнал гардуулах ёслолыг 5 дугаар сарын 14-ний өдөр цахимаар зохион байгуулжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ