Шуурхай мэдээ



Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 109 дүгээр ээлжит чуулган эхэллээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-10 14:42
  • 0

Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 109 дүгээр чуулган Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр эхэлж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй гурван талын төлөөлөгчид цахимаар оролцож байна.

КОВИД-19 цар тахлын улмаас анх удаа цахимаар зохион байгуулагдаж буй тус чуулганд 176 улсын Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 3900 орчим төлөөлөгч оролцож, цар тахлын үе дэх олон улсын хөдөлмөрийн стандартын хэрэгжилт, тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, хүн төвтэй ажил эрхлэлтэд чиглэсэн нийгмийн хамгааллын тогтолцоог ирээдүйд бий болгох асуудлуудыг хэлэлцэнэ.

Энэ сарын 19-ны өдөр хүртэл 16 өдөр үргэлжлэх тус чуулганы үеэр Хөдөлмөрийн Ертөнц дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдахаас гадна хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиох юм. Чуулганы үйл ажиллагаа 2 хэсэгтэй бөгөөд эхний хэсэг нь 2021 оны 06 дугаар сарын 03-19-ний өдөр хүртэл, төгсгөлийн буюу үндсэн хэлэлцүүлэг нь ирэх 11 дүгээр сард “Ур чадвар ба насан туршийн суралцах үйл ажиллагаа”, “Тэгш бус байдал ба хөдөлмөрий ертөнц” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд өрнөнө.

Манай улсын 3 талын төлөөлөгчдийн тэргүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 06 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн хуралдаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Захирлын тавих “КОВИД-19 цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвт үндсэн илтгэлийн хүрээнд үг хэлж, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ