Шуурхай мэдээ



"Европын Холбооны хялбаршуулсан журам" сэдэвт сургалт боллоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-10 14:48
  • 0

Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй Худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд ЕХ-ны хялбарчилсан үйл ажиллагааны талаарх онлайн сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 7, 8, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

     Сургалтын нээлтийг төслийн удирдагч Хатагтай Кармен Фратита болон Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвийн дарга П.Дорждагва нар хийж, гаалийн байгууллага цаашид хууль ёсны худалдааг улам хөнгөвчлөхөд уг сэдвийн ач холбогдол өндөр болохыг онцоллоо. ЕХ-ны эксперт Ноён Мариан Чодак сургалтыг удирдан явуулсан бөгөөд гаалийн үйл ажиллагааг хялбарчлах болон түүний ач холбогдол, транзит үйл ажиллагааг хялбарчлах, хялбарчилсан мэдүүлэг, хялбарчилсан үйл ажиллагаанд мөрдөгдөх нэгдсэн процедур, итгэмжлэгдсэн ачаа илгээгч болон хүлээн авагч зэрэг чухал сэдвүүдийг багтаалаа.

    Сургалтад ГЕГ-ын төлөөллөөс гадна газар хороодын байцаагчид хамрагдсан бөгөөд тус сургалтын явцад олж авсан мэдлэг нь гаалийн байгууллагыг шинэчлэх байнгын эрмэлзэлд эергээр нөлөөлөх юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ