Шуурхай мэдээ



Нээлттэй хаалганы өдөрлөг болов


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-10 17:07
  • 0

 Зэвсэгт хүчний 017 дугаар анги Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөллийг ангийн үйл ажиллагаатай танилцуулах Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт цар тахлын эсрэг вакцины 1, 2 дугаар тунг хийлгэж 14-өөс дээш хоносон эцэг, эх, ар гэрийн төлөөлөл оролцов.

 Эцэг, эхчүүдийг тус ангийн удирдлага хүлээн авч уулзан мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Ар гэрийн төлөөлөл дайчдын алба хааж буй орчин нөхцөлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, талархал дэвшүүллээ.

 Тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаад ангийн байрлалд ирсэн бөгөөд өдөрлөгийн төгсгөлд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргын талархлын захидлыг эцэг, эх, ар гэрийн төлөөлөлд гардуулав.

 Мөн тэтгэвэрт гарсан офицер, ахлагч нарын Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг үзэж сонирхон, Дайчин алдрын танхим, соёл спортын төв, эмнэлэг, халуун ус, цэргийн гал тогооны үйл ажиллагаа болон ангийн байрлалд баригдаж буй цэргийн байрны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

 Ахмад С.УЛАМБАЯР


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ