Шуурхай мэдээ



Ийм баймааргүй байна...


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-10 17:56
  • 0

 

“100 айл”-ын хавьд алхаж явтал нэг эмээ жин үзээд сууж байв. Хажуугаар нь өнгөрч явсан залуу: - Эмээ хэдээр үздэг вэ? гэхэд, - Хэд ч яахав ээ хүүхээ гэхийг сонсоод дотор зураад явчихсан...

Хорооллын “Номин”-гийн урд алхаж явтал нэг өвөө урдаа уут тавиад сууж байв. 4-5 настай болов уу гэмээр охин дэгдэж ирээд “Өвөө” гээд тэврээд автал өвөө бохирч суусан хөл доороосоо дэвсгэр сугалж хажуудаа тавиад охиноо суулгах тэр мөч өвөө, охин хоёрын бие биедээ ямар их хайртайг илтгэнэ. Охин шулганаад, өвөө тэмтчээд нэг нэгнээ халамжлах мөчид өвөөг хараагүй болохыг анзаарав...

Бид хүнлэг нийгмийг бүтээх гэж яваа гэдэгт итгэл алдарч, дотор зангирна. Ийм баймааргүй байна! Настан буурайгаа насны эцэст гудамжинд гуйлга гуйтал нь зовоомооргүй байна.

Өнөөдөр сонгуульд хэн ч ялсан, таниас хичээнгүйлэн гуйя.

Өвгөд хөгшдөө насны эцэст зовж зүдэрч, даарч бээрч, өлсөж цангаж явахад үл тоодог хахир хатуу нийгмийг засаад, хүнлэг энэрэнгүй, зөөлөн болгоод өгөөрэй. Гуйж байна.

Ganbold Erdenebileg фэйсбүүк



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ