Шуурхай мэдээ



"Үханий лабораториос вирус алдагдсан" хэмээх худал яриаг няцаав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-10 21:01
  • 0

Хятадын Шинжлэх ухааны академийн Үхань хотын вирус судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн саяхан "Үханий лабораториос вирус алдагдсан" гэдэг яриа нь шал худлаа цуурхал, гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Вирус судлалын хүрээлэнгийн гурван ажилтан халдвар авсан" гэдэг нь ч огт үндэслэлгүй худлаа мэдээ юм гэжээ.

Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 10-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр, АНУ-ын зарим улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "вирус Үхань хотын вирус судлалын хүрээлэнгээс алдагдсан" хэмээн шуугиан дэгдээсэн нь 20-иод жилийн өмнө "Ирак үй олноор хөнөөх зэвсэгтэй" хэмээж, Ирак руу дайн зарлаж байсныг санагдуулахгүй байхын аргагүй байна гэжээ.

Вирусийн эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлэх нь АНУ-ын хувийн ашгаа хөөхөд нь үйлчилж, улс орнуудын ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй юм гэж Ван Вэньбинь онцолжээ. /Ренчинсоо/

Эх сурвалж: http://mongol.cri.cn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ