Шуурхай мэдээ



Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд-ийг хүлээн авч уулзав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-11 12:59
  • 0

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд-ийг өнөөдөр хүлээн авч  уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг болох БНАЛАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа эдийн засгийн салбарт өргөжүүлэх, ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд КОВИД-19 цар тахлын амаргүй цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан явдалд баяр хүргэж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тусгайлан анхаарал хандуулж, чингэхдээ бизнес эрхлэгчид хооронд хэлхээ холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн талууд ирэх онд тохиох Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэхийн чухлыг цохон тэмдэглэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ