Шуурхай мэдээ



Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-11 14:18
  • 0

 

Санхүүжүүлэгч:

Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (Japan International Cooperation Agency)

 

Төсөл хэрэгжих хугацаа:

2021.02-2024.12 (Нийт 4 жил буюу 47 сар)

 

Хамтрагч байгууллага/ оролцогч талууд:

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 

Тэргүүлэх зорилт:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд дэвшилт гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжиргаа, нийгмийн оролцоог сайжруулах

 

Төслийн зорилго:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны тогтолцоог бэхжүүлж, бодитоор хэрэгжүүлэх

 

Төслийн бүрэлдэхүүн хэсэг

·   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн төлөвлөгөөг боловсруулах;

·   Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн төлөвлөгөөний дагуу ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэх сургалтад шаардлагатай сурах бичиг, материалыг боловсруулж, сургалт зохион байгуулах;

· Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг бодитоор хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх;

·   Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй холбоотой олон нийтийн мэдээлэл, нөлөөлөл (Ялангуяа ААН-д нөлөөлөх)-ийн үйл ажиллагаанд чиглэсэн бусад шаардлагатай арга хэмжээ авах.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ