Шуурхай мэдээ



Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт цахим сургалт боллоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-11 14:24
  • 0

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан мэргэжлийн хөгжлийг дэмжих цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Уг сургалтын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр (2021.06.11) “Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулав.


Энэхүү сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Ц.Сарантуяа удирдан явуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийг ХБНГУ, ОХУ, Австри улстай харьцуулан танилцуулав. Сургалтад УИХ-ын Тамгын газрын 50 гаруй ажилтан хамрагдлаа. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын 50 гаруй ажилтан хамрагдлаа.


Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжуудыг нийцүүлэх, эрх зүйн хувьсгал-шинэтгэлийн үйл явц ид өрнөж байгаа. Энэ хүрээнд Үндсэн хууль, түүний үзэл баримтлалд нийцсэн хуулийн төсөл санаачлах, боловсруулах, хэлэлцэх, батлах зэрэг бүхий л үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техникийн туслалцааг УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өгч ажиллаж байна.


Тамгын газрын ажилтнууд энэхүү сургалтад хамрагдсанаар УИХ-аас батлагдан гарах аливаа хууль, тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх, давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, арилгах, хууль тогтоомжийн уялдааг сайжруулах арга зүйд мэргэших ач холбогдолтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ