Шуурхай мэдээ



Хүүхдийг коронавируст (КОВИД-19) халдвараас сэргийлье


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-12 15:30
  • 0

Манай улсад одоогийн байдлаар коронавируст /Ковид-19/ халдвараар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байгаа, цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

-Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

-Айл хэсэхгүй байх

-5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх

-Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх

-Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх

-Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх

-Амны хаалт зүүлгэх

-Гарыг сайтар савандаж угаах

-1-1,5 метрийн зай барих

-Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах

-Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх

-Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах

-Сайн унтаж амруулах /-3-5 насныхан 10-13 цаг, 6-12 насныхан 9-12 цаг, 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах/
-Зөв хооллох

-Илчлэг сайтай хоол унд хэрэглэх

-Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх

-Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх

-Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах

-Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах
-Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
-Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
-Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
-Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцах.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ