Шуурхай мэдээ



"Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн талаар ажлын хэсгийнхэн санал солилцлоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-12 18:11
  • 0

2005 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын тушаалаар “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” батлагдсан нь өнөөг хүртэл хэрэгжиж байна. Тэрхүү бодлогын зорилт, үйл ажиллагааны чиглэлийг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын Хараа 2050 ” -ын зорилттой уялдуулан шинэчилэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага бий болсон тул бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЭМЯ, ХНХЯ-ны оролцоотойгоор хэлэлцэн, 0-5 насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөрийн төслийг боловсрууллаа.

 

Ажлын хэсгийн гишүүд болон гурван яамдын төрийн нарийн бичгийн дарга нар  уг хөтөлбөрийн талаар санал солилцож, тулгамдсан асуудал, гарц шийдлүүдийг ярилцлаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ