Шуурхай мэдээ



ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.06.07-06.11/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-14 14:14
  • 0

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран зохион байгуулсан ДОХ/ХДХВ-ийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад Монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо. 2021.06.08 http://parliament.mn/n/yyzyn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 12.00 цагт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 29 дүгээр тойргийн 2 дугаар хэсгийн хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өглөө. 2021.06.09 http://parliament.mn/n/yozyn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран болон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлэв. 2021.06.11 http://parliament.mn/n/bezyn

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан мэргэжлийн хөгжлийг дэмжих цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Уг сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулав. 2021.06.11 http://parliament.mn/n/bczyn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. 2021.06.11 http://parliament.mn/n/bozyn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр нээлтээ хийлээ. 2021.06.11 http://parliament.mn/n/bwzyn

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулж Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, хуулийн төслийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 2021.06.11 http://parliament.mn/n/bazyn

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэн баталлаа.  Хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын таван гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжив.  2021.06.11 http://parliament.mn/n/bhzyn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ