Шуурхай мэдээ



АСЕАН-ын бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-30 13:49
  • 0

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Бруней Даруссалам Улсаас цахимаар зохион байгуулсан АСЕАН-ын бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтад ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр Ш.Одонбаатар бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын баримталж буй байр суурийн талаар танилцуулж үг хэлэв.


Энэ удаагийн АРФ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг COVID-19 цар тахлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулав.

АРФ нь АСЕАН-ын нийт 10 гишүүн улс, АСЕАН-ы яриа хэлцээний 10 түнш /Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон, Европын Холбоо/, мөн  Бангладеш, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, БНАСАУ, Тимор Леште, Шри Ланка зэрэг нийт 27 гишүүнтэй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилго бүхий яриа хэлцээ хийх форум юм. Манай улс 1998 оноос хойш энэхүү форумын гишүүнээр ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ