Шуурхай мэдээ



ҮБХИС-ийн оюутан хүний амь аварлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-07-01 12:36
  • 0

Энэ сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Хэрлэн голд живж байсан 3 хүний амийг ҮБХИС-ийн АБДС-ийн ЭЗМТ-ийн М1-201 ангийн оюутан Э.Баянхүү аварчээ. Тэрээр голд живж байсан хоёр охины амийг аврахын хамт тэднийг аврахаар араас нь орсон нэгэн залуугийн амийг ч мөн аварсан байна. Тухайн үед Хэрлэн голын үерийн түвшин 13 сантиметрээр даван үерлэж байсан аж.

     Оюутан Э.Баянхүүгийн хувьд, хоёр жилийн өмнө найзыгаа аварч байсан бол 20 гаруй хоногийн өмнө нэгэн найзынхаа ахыг бас уснаас авран гаргаж байжээ. Тэрээр “живэх нь байна, аврах л ёстой гээд айхаа мартаад шууд гүйсэн дээ” гэж утсаар ярив.

     Эх орон, эр зориг, эрдэм мэдлэгээр өөрийгөө ийн илтгэх зоригт хөвгүүд энэ их сургуульд олноороо суралцдаг юм. Түүний нэг нь яалтчгүй Э.Баянхүү юм. Тэрээр сагс, гар бөмбөг, теннис, биллиардаар хичээллэх дуртай, спортод элэгтэй нэгэн. Ирэх хичээлийн жилдээ Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн ангид суралцахаар зорилго тавин суралцаж байна. Тэрээр хүн бүрт үлгэр дуурайлал үзүүлсэн цэргийн чадварлаг мэргэжилтэн болохыг хүсэж мөрөөдөж явдаг аж.

Эх сурвалж: БХЯ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ