Шуурхай мэдээ



Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны асуудлаарх хорооны хуралд оролцлоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-07-02 18:51
  • 0

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаа (ЕАБХАБ)-ны Парламентын Ассамблейн ээлжит жилийн хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны асуудлаарх хорооны хурал өчигдөр (2021.07.01) цахимаар зохион байгуулагдаж, гишүүн орнуудын парламентын төлөөлөгчид санал бодлоо солилцлоо.

Тус хорооны хуралд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Н.Учрал оролцов.

Хурлаар Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны асуудлаарх хорооны илтгэгч хатагтай Элона Хокса “Дэлхийн хямралын үед олон талт үзлийг бэхжүүлэх нь: цаашдын арга хэмжээ авах парламентын уриалга” сэдвийн хүрээнд тус хорооны илтгэлийг танилцуулав. Тэрбээр, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, авлига, хүний наймаатай тэмцэх, цахим хувьсгал хийж, технологийн шинэчлэлээс үүдэх боломжуудыг ашиглах зэрэг чиглэлд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээнүүдийн талаар саналууд дэвшүүлж, эдгээр чиглэлд ажиллахыг парламентуудад уриалга болгов. Мөн үүнтэй холбогдуулан КОВИД-19 цар тахлын дараа дэлхийн шинэ дэг журмыг бий болгоход парламентчид тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстойг онцоллоо гэж Улсын Их Хурлын Гадаад харилцааны хэлтсээс мэдээлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ