Шуурхай мэдээ



УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Улс төр, аюулгүй байдлын хорооны хуралд оролцлоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-07-05 11:35
  • 0

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаа байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн энэ оны ээлжит хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй Улс төр, аюулгүй байдлын хорооны хурал цахимаар зохион байгуулагдаж, хуралд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж, Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн С.Одонтуяа оролцов.

Хурлаар Улс төр, аюулгүй байдлын хорооны илтгэгч Лауринас Кащюнас “Дэлхийн хямралын үед олон талт үзлийг бэхжүүлэх нь: цаашдын арга хэмжээ авах парламентын уриалга” сэдвийн хүрээнд тус хорооны илтгэлийг танилцуулав. Илтгэлд олон талт дипломат харилцааны өнөөгийн хямрал, ЕАБХАБ-ын бүс нутагт үргэлжилж буй зөрчилт мөргөлдөөнүүдтэй холбогдох үйл явдлын тойм, тэдгээрийг шийдвэрлэх шийдлүүдийг эрэлхийлэх хүчин чармайлт, кибер аюулгүй байдлын нэмэлт зохицуулалт шаардлагатай байгаа болон Ковид-19 цар тахлын халдвар хил дамнасан аюул заналхийлэлд хэрхэн нөлөөлж буй талаар хийсэн товч дүн шинжилгээ зэргийг тусгажээ. Элгээр тулгамдсан асуудлуудын хүрээнд гишүүн орнуудын парламентын төлөөлөгчид санал бодлоо солилцож, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Улсын Их Хурлын Гадаад харилцааны хэлтсээс мэдээлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ