Шуурхай мэдээ



Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгчтэй уулзав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-09-16 10:28
  • 1

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росатог энэ сарын 13-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд Ц.Жамбалдорж, Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росато нар хоёр орны  улс төр, худалдаа, эдийн засаг болон хууль тогтоох дээд байгууллагын хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росато цар тахлыг даван туулахаар дэлхий дахинаа хамтран хичээж буй хүндрэлтэй цаг үед ойр дотно хамтран ажилладаг улс оронд биечлэн ажиллаж, хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлэх үүднээс Монгол Улсад ирэх 10 дугаар сарын дундуур  ажлын айлчлал хийх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 82.81.5.xxx

    ENE SAIDUUD...... IDEED L BAIKH YUM ....baigaagiin zorgoor bitgii id l dee Gadaadiin albanii khmuusiin zurgan deer Mongoliin elchin , yamnii saiduud Khamgiin namkhan, tegeed ikh buduun baikh yum Jookhon ichikh nuur baina uu, Gadaad uzemjindee Ankhaaral daa

    • 2021-10-18 15:24

Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ