Шуурхай мэдээ



Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2022-12-14 11:07
  • 0

 ЦХХХ-ны сайд, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара Уорвик болон Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа.

 

2023-2027 онд “Ухаалаг засаг ll” төслийг дараах зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Үүнд:
  Дижитал шилжилтийг хийх орчныг бүрдүүлэх,

 Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулах,

Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах тухай тусгасан.
 
 
Энэ хүрээнд 2023 онд Мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнээр суралцах болон суралцаж буй залуусын дотоод болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх МХХТ-ийн богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх, суралцагчдаа гэрчилгээжүүлэх тал дээр хамтарч ажиллах, Бизнесийн орчинг дэмжих дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг дэмжих зорилгын хүрээнд экспортыг дэмжих, олон улсын худалдааны үйл ажиллагааг цахимжуулж, хялбаршуулах тал дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал илэрхийлж, ярилцлаа.
 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ