Гоё ахынхаа хэлсэн бүхэнд би үргэлж итгэсээр байсан юм...Чи бидэн гэрлэчих л юм бол хэн хэндээ үнэ цэнэгүй болчих гээд байгаа мэт айдас надад төрдөг...Чи минь бас хэтэрхий залуу...энхрийхэн нялххан чамайгаа эхнэрээ болгочихоод би тэсэхгүй хардаж эхэлнэ...Эндээс л бүх аймшиг эхлэх гээд байна...гэхдээ би чамайг чөлөөлөөд явуулж бас дийлэхгүй нь ...Энэ яриа биднийг хөндийрөх шалтгаан болоогүй л дээ...Үүнээс хоёр жилийн дараа гоё ах бидэн дурсамжит нэгэн үдшээ тэмдэглэн сууж байсан юм...
Тэр өдөр гоё ах нэг л гунигтай харцтай байж билээ...Би түүнээс янз бүрийн зүйл огт асууж шалгаадаггүй байв...Зөвхөн түүний ярихыг л анхааралтай чагнаж чаддаг байсан юм...Энэ удаагийн болзоондоо гоё ах үнэхээр чамин тансаг хувцаслаж гоодож ирсэн байлаа...Гарыг минь атгаж удаан сууснаа:
-Эхнэр маань гэртээ ирсээн...надад түүнийг уучлах шалтгаан байна...том охин маань удахгүй хадамд гарна...Охиноо эмзэглүүлэхгүйн тулд бид эвлэрэхээр шийдсэн. Харин би чамтай ярилцаж бодлыг чинь сонсож байж эцсийн хариуг гаргах ёстой. . . Надад ямар ч эрээлж цээрлэлгүй бодлоо хэлээрэй гээд хэсэг дуугүй сууснаа хамаг биеэ хумьж сандал дээрээ цомцойн намайг өрөвдсөн харцаар ширтэх мэт болоход мань хүний шаралхуу зан асаж "- би таны шийдвэрт огт нөлөөлөхгүй байж чадна" гэж эрс шийдэмгий хэлж орхисон хэрэг...Өнгөрсөн жилүүдэд би түүнд ухаангүй дурлачихсан байсан юм...Гэхдээ л шаралхуу зандаа хөтлөгдөөд ууж байсан улаан дарсаа дуустал хөнтөрчихөөд гарч одсон юм...эгээ л түүнийг санахаар тэнгэр нурж газар цөмрөх мэт болдог ч би түүнийг тэвчиж чадсан хэрэг....
Тэр бидний дунд хуучрахааргүй хайр байсан гэдэгт итгэдэг учраас түүнийг хэд хоног тэвчихийг нь хүлээж хоног өдрийг бүртгэж байлаа...тэр өдрөөс хойш арван ес хоногийн дараа санамсаргүй би албан байгууллагын шатан дээр таарчихсан юм...
-Сайн байна уу...ажил нь сайн уу, бие нь зүгээр үү хэмээн ар араас нь давхцуулан асуухад нь
- Бүх зүйл сайн-гэж хэлээд зөртөл тэр гараас минь атгаад зогсоочихсон...Мэдээж тэр үдэш бүх зүйл урьдын хэвээр болж өнгөрлөө... Тэр чигээрээ аз жаргалд умбачихсан хэрэг. Хамтдаа олон зүйлийг ярилцсан... Тэр намайг дахиж гэрлэх хэрэггүй гэж ятгаад нэг ёсондоо би түүний нууц амраг хэвээр үлдэх тухай ярианд би эвгүйцсэн ч түүнд мэдэгдэхгүй өнгөрөөж амжлаа... Энэ уулзалтаас хойш би түүнтэй нэг удаа утсаар ярилцсан. Үргэлж утсаар яриасай гэж хүсдэг тухайгаа тэр минь хэлж байсан юм. Энэ хайр анхны хайр, мөнхүү жинхэнэ хайр байсныг би бүх зүйлээс мэдэрдэг...гоё ах маань амьдралаа ахиад нураахыг хүсээгүй бөгөөд тэд үлдсэн амьдралаа биесдээ үнэнч амьдрах андгай өргөсөн гэдэг...
Тэвчилгүй залгачихлаа. "Чи минь хаана явна даа" гэхэд нь "- хотоос хол явж байна аа" гэв.
- Ашгүй дээ, хэрэв ойрхон байсан бол би сэтгэлээ барьж дийлэхгүй яваад оччихож мэднэ гээд утсаа тасалчихаж билээ... Би мэдээж маш олон зүйлийг тэвчих хэрэгтэй болсон тул цөөнгүй жилийн хойно шинээр амьдрал зохиосон юм.../Үргэлжлэл бий/
Ч.Сараана
Сэтгэгдэл үлдээхНийт: 7
Зочин 202.55.188.xxx
huurhun zohiol
Зочин 202.55.188.xxx
Баярлалаа
Зочин 112.72.11.xxx
Ёстой гоё зохиол
Зочин 112.72.11.xxx
Баярлалаа
Зочин 112.72.11.xxx
Хөөрхөн зохиол
Зочин 112.72.11.xxx
Үргэлжлэл нь хэзээ вэ
Зочин 112.72.11.xxx
Гоё зохиол байна
Санал асуулга
Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?
Бидэнтэй нэгдээрэй
Жиргээ
Tweets by mmnews_mn