Шуурхай мэдээ



Анхны хайрын бүжиг-8


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-26 20:28
  • 12

Гоё ахад би үргэлж итгэдэг учраас намайг өөрийнхөө нууц амрагаар үлдсэн амьдралаа элээнэ хэмээн төсөөлж байснаас бүх зүйл орвонгоор эргэсэн гэдэг...

Би нэг удаа "-Амьдрал нь аз жаргалтай байна уу" гэсэн асуултанд "-Чамайг бодохгүй байж чадвал мэдээж аз жаргалтай байж магадгүй. Гэхдээ энэ төсөөлснөөс ч хэцүү зүйл... Чиний явсан зам зөв байж мэднэ. Эс бөгөөс би чиний зүгт алхчих гээд сэтгэлийн минь хөл надад захирагдахгүй зовооно... Үхэхийнхээ өмнө чамтай бүжиглэхсэн гэж боддог"...гоё ахынхаа яриаг утасны цаанаас сонссоор нэг мэдэхэд нам унтчихсан байж билээ...

Энэ үдшээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Гоё ах руу залгамаар санагдах нь олширсон авч маргааш нөгөөдөр дараа долоо хоногт гэж өөрийгөө сатааруулж хойшлуулсан аргацаасан өдрүүдэд санамсаргүй хэн нэгэн надаас түүний үхлийн тухай асуух болов. Утсаа шүүрч гоё ахынхаа хамгийн дотны найз руу залгатал,

- Уучлаарай чиний сонссон зүйл үнэн. Чамаас айгаад хэлэх зоригтой нэгэн байсангүй... 

Тэвчиж чаддаггүй зүйл гэж байдаг юм билээ. Хагас жил орчим өрөөнөөсөө хоншоороо ч цухуйлгаагүй уйлж гансарч орилж, харамссан авч эдүгээ ч сэтгэл дотор онгойгоогүй цэлмээгүй...Мэдээж гоё ахын минь маш олон найз нөхөд надтай ярилцахыг тайтгаруулахыг хичээсэн ч тус нэмэр болсонгүй.

Гоё ах маань бурханд хувилахаасаа даруй арав хоногийн өмнөх үдэш хамгийн дотны найз болох нөхөртөө дөрвөн ширхэг хуурцаг бүхий бүжгийн ая, миний норсон алчуур, арван зургаахан настай балчир охин үеийн минь захидлууд, миний холбогдол бүхий бичлэг зураг, хамт амьдарсан он жилүүддээ барьж байсан гар утсаа хоёр чемодан бүхий дурсгалын зүйлс цээж зураг тэргүүтнийг хүргэж өгсөн байж билээ. Мэдээж энэ бүхнийг би нандигнан хадгалдаг...

Анхны хайрын бүжгийн хөгжим эгшиглэхээ больсноос хойш миний сэтгэлийн даль жигүүр цуцаж, өрөөсөн далавч минь аль хэдийн хугарчихсан, гоё ахын дурсгал бүхий зүйлүүдтэй хамт миний сүүлчийн өдөр сарыг хүлээж байгааг би мэдэрдэг...

Гоё ахын найз мөнөөх зүйлүүдийг хүргэж ирэхдээ хуучны хуурцаг тоглуулагчийг зангаж, "-хуурцагуудаа сонсоорой" гэсэн юм. Мэдээж надад тийм хүсэл төрөхгүй... Тэрхүү анхны хайрын бүжгийн хөгжим бид хоёрыг хамт байхад л эгшиглэх ёстой бөлгөө.

Гоё ахынхаа гэгээн дурсгалд зориулав...

2019.03.23  Енисэй мөрний ай сав газарт бичиглэж төгсгөвэй.

Ч.Сараана

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 12

  • Зочин 112.72.11.xxx

    bayarlalaa

    • 2019-05-28 16:02
  • Зочин 112.72.11.xxx

    huurhun zohiol bayarlalaa

    • 2019-05-28 15:58
  • Зочин 112.72.11.xxx

    bayarlalaa

    • 2019-05-28 15:56
  • Зочин 112.72.11.xxx

    bayarlalaa

    • 2019-05-28 15:47
  • Зочин 202.55.188.xxx

    Баярлалаа

    • 2019-05-27 13:30
  • Зочин 202.55.188.xxx

    bayarlalaa

    • 2019-05-26 23:10
  • Зочин 202.55.188.xxx

    taalagdlaa bayarlalaa

    • 2019-05-26 23:08
  • Зочин 202.55.188.xxx

    Баярлалаа

    • 2019-05-26 23:06
  • Зочин 202.55.188.xxx

    Бүүр гоё ахад дурлачихлаа ккк

    • 2019-05-26 23:03
  • Зочин 202.55.188.xxx

    Баярлалаа

    • 2019-05-26 23:02
  • Зочин 202.55.188.xxx

    Хөөрхөн тууж

    • 2019-05-26 23:00
  • Зочин 202.55.188.xxx

    Гоё зохиол баярлалаа

    • 2019-05-26 22:59

Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ